🌟 S+ УРЛАГИЙН ТӨВИЙН НЭЭЛТИЙН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ 🌟 Яармаг дахь Шинэ Монгол Харүмафүжи сургуулийн урд, FUTABA хотхонд S+ Урлагийн төв үүд хаалгаа нээж, үйл ажиллагаагаа эхлүүлж байгаад баяртай байна. S+ Art Center - Урлагийн төв Урлагаар дамжуулан бүх насны хүмүүст мэдлэг, боловсрол, авьяас чадвараа хөгжүүлэх боломжийг нэг дор бүрдүүлж буй энэхүү төв нь хүүхэд, залуус төдийгүй насанд хүрэгчдэд зориулсан урлагийн боловсролын чухал орчин болно гэдэгт итгэлтэй байна. Монголын урлаг, боловсролын салбарын шилдэг багш, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах энэхүү томоохон бүтээлч орон зайд STAR DANCE ACADEMY-г сонгон хамтран ажиллаж байгаад бид туйлын их баярлаж, хүндэтгэж байна. 🤍 Бид энэхүү итгэл, хамтын ажиллагааг өндөр үнэлж, хамгийн сайн, үнэнч, хариуцлагатай хамтрагч байж, урлагийн боловсролын үнэ цэнийг хамтдаа түгээн дэлгэрүүлэхийн төлөө хичээн ажиллах болно. Цаашид бид урлагаар дамжуулан соёлтой, зөв төлөвшилтэй, өөртөө итгэлтэй, бүтээлч ирээдүйг бий болгохын төлөө нэгэн зүгт хамтдаа алхана. ✨ Бидэнд итгэл хүлээлгэн, энэхүү сайхан хамтын ажиллагааны нэг хэсэг болгосонд баярлалаа. 🌟 S+ Урлагийн төв × STAR DANCE ACADEMY Хамтдаа илүү сайхан ирээдүйг бүтээе.
Улаанбаатар, Хан-Уул